Хөвсгөл аймагт болох "Хөх сувд-2020" мөсний баярыг ЦУЦАЛЛАА
Хөвсгөл аймгийн Онцгой комисс энэ сарын 11-нд хуралдаж, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулахаар төлөвлөсөн "Хөх сувд - 2020" мөсний баярын үйл ажиллагааг зогсоох санал гаргасан. Энэхүү саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлаад байсан юм.
БОАЖЯ-наас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дэмжихээ илэрхийлжээ.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад “БОАЖЯ "Хөх сувд-2020" мөсний баярын үйл ажиллагааг цуцлах саналыг дэмжсэн” гэдэг хариулт өглөө.
Иймд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэгт болохоор товлогдсон “Хөх сувд-2020" мөсний баяр цуцлагдсаныг мэдэгдье..
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.