Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 500 давжээ

Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 500 давжээ

МОСКВА. /RIA Novosti/. БНХАУ-аас гадна бүртгэгдсэн шинэ коронавирусний халдварын тохиолдлын тоо 500 давсан тухай тус улсын төрийн мэдлийн CGTN телевиз мэдээлжээ.


Тус телевизээр мэдээлснээр, халдвар авсан нь батлагдсан 63 мянга гаруй тохиолдлын 505 нь Хятадын нутаг дэвсгэрээс гадна бүртгэгдсэн байна.


Баасан гаргийн өглөөний байдлаар халдварын голомт болох Хубэй мужид шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 52 мянгад хүрч, нас барсан хүний тоо 116-аар нэмэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.


Үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай Хятадын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ мэдээлжээ. Уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон. ДЭМБ вирусний халдвар өөр олон улсад илэрсэнтэй холбоотойгоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.