Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар ИНТЕРПОЛД ханджээ

Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар ИНТЕРПОЛД ханджээ

АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарсан юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд түүнээс хэд, хэдэн удаа гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан ч хуулийнхны дуудсан хугацаанд нь очоогүй байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг хүргүүлжээ.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг энэ сарын 3-нд өгсөн" гэх тайлбарыг өглөө. Харин прокурорын байгууллагаас "Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаагүй, хэрэг бүртгэл нээсэн" гэх мэдээллийг өгөөд байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.