УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 6 дугаар дүгнэлтийг сонссон юм. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны  иргэн Н.Ариунболд   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан байна. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн байна.

Чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Гэвч Монголбанкны удирдлагууд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын шинжээчдийн багтай уулзаж, “саарал жагсаалт”-аас гарах асуудлыг хэлэлцэж байгаа тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. Үргэлжлүүлэн Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.