Япон Улсын ЭСЯ оршин суух зөвшөөрөл авсан иргэдэд виз олгож эхэлнэ

Япон Улсын ЭСЯ оршин суух зөвшөөрөл авсан иргэдэд виз олгож эхэлнэ

Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авахаар боллоо.

Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд багтаж байгаа болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20201001visa.html дараах линкээр орж танилцана уу.

ЭХ СУРВАЛЖ: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.