ХҮН-ынхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

ХҮН-ынхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын төлөөлөл хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “н.Насандэлгэр гэдэг шүүгч өөрийнхөө Захиргааны хэргийн шийдвэрээ хүчингүй болго. ХҮН дүүргийн сонгуульд орж байгаа. Нийслэлийн сонгуульд дэвших боломжгүй болсон 27 залуугийн сонгогдох эрх чөлөөг хааж байгаад бухимдалтай байгаа. ХҮН-ын 27 залуу ялах ялагдах эсэх нь 30 дугаар асуудал. Иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халд. Энэ сонгуулийг сонголттой сонголт болгох нь зүйтэй гэж 10 мянган иргэн гарын үсэг зурсан. ХҮН яагаад сонгуульд орохгүй байна вэ гэвэл дотоод зөрчил, бичиг баримтаа дутуу өгсөн гэх мэдээлэл түгээж байна. Яг энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийхдээ ХҮН-ын бичиг баримт бүрэн байна гэж мэдээлсэн. Гэтэл НИТХ-д нэр дэвших боломжийг Захиргааны хэргийн шүүгч н.Насандэлгэр хаалаа. Иймд нийслэлийн Сонгуулийн хороогоор дамжуулж манай залуус нэр дэвших эрхээ олж авна.

Хэрэв хуульч н.Насандэлгэр гаргасан шийдвэрээ хүчингүй болгохгүй бол бид аравдугаар сарын 8-нд жагсаал хийнэ. Ингээд ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бид сонгогдох нь чухал биш. Сонгуульд оролцох нь чухал юм. Дүүргийн сонгуульд оролцож болдог, нийслэлийн сонгуульд оролцохгүй байж болохгүй” гэлээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.