Малайзын Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлана
Малайзын Ерөнхий сайд Мухиддин Ясин коронавирусний халдвар авсан сайдтай ойр байсан тул 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай болсон гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.
М.Яссины мэдэгдэлд дурдсанаар, түүний саяхан өгсөн шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарчээ. Гэсэн хэдий ч тэрбээр ирэх баасан гараг хүртэл өөрийгөө тусгаарлаж, үүрэг ажлаа гэрээсээ гүйцэтгэх ажээ.
Өнгөрсөн бямба гарагт М.Яссин Шашны асуудал хариуцсан сайд Зулкифли Мохамад аль-Бакритэй уулзсан бөгөөд түүний шинжилгээний хариу даваа гарагт эерэг гарсан байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Малайзад өнөөдрийн байдлаар 12800 гаруй хүн халдвар авч, 130 гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.