М.Помпео Японд хүрэлцэн очжээ

М.Помпео Японд хүрэлцэн очжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Япон, Австрали, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талт уулзалтад оролцохоор Токио хотноо хүрэлцэн очжээ.

М.Помпеогийн суусан нисэх онгоц Токио хотын захад байрладаг АНУ-ын цэргийн баазад өнөө өглөө газарджээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ болон гурван орны Гадаад хэргийн сайд нартай уулзахыг тэсэх ядан хүлээж байгаа талаараа Токиод ирэхийнхээ өмнө жиргэсэн байна.

Дөрвөн орны төлөөлөгчид “чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийн” асуудалд голчлон анхаарах төлөвтэй байгаа ажээ. Мөн талууд Зүүн ба Өмнөд Хятадын тэнгист төдийгүй цахим ертөнц, сансар огторгуйд үйл ажиллагаагаа өргөжүүлж буй БНХАУ-ын талаар санал бодлоо солилцож магадгүй байна.

М.Помпео АНУ-БНХАУ-ын харилцаа хөрөөд буй энэ цаг үед дөрвөн орны хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлох төлөвтэй байна. Тэрбээр Японыг зорихынхоо өмнө удахгүй хийх хэлэлцээгээр зарим чухал ахиц дэвшилд хүрнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "COVID-19" халдвар авсан Ерөнхийлөгч Дональд Трампын биеийн байдлын талаар Сүга Ёшихидэ болон Гадаад хэргийн сайд нарт товч танилцуулах төлөвтэй байна.

М.Помпео Японоос гадна Монгол, БНСУ-д айлчлахаар товлоод байсан боловч Д.Трампыг эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэгдсэний дараа зөвхөн Японд айлчлах шийдвэр гаргасан юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.