Энэтхэг улс ирэх оны 7 сар гэхэд 250 сая иргэнээ “COVID-19”-ийн вакцинд хамруулна

Энэтхэг улс ирэх оны 7 сар гэхэд 250 сая иргэнээ “COVID-19”-ийн вакцинд хамруулна

Энэтхэг улс  2021 оны 7 сар  гэхэд  нийт  250  сая иргэнээ "COVID-19"-ийн вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн сайд  Харш Вардхан мэдэгджээ. Мөн тэрбээр, Энэтхэг улсын засгийн газар "COVID-19"-ийн вакциныг  тэгш  хуваарилахад  онцгой  анхаарч  ажиллахаа  мэдэгдсэн юм. 

Гэхдээ вакцинжуулалтад эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа хамруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэтхэг улс одоо хөгжүүлж байгаа "COVID-19"-ийн 3 вакцины туршилтад хамрагдаж байгаагийн нэг нь Оксфордын их сургуулийн Астразенека компанитай хамтран хөгжүүлж буй  вакцин  юм. 

Шинэ коронавирусний вакциныг дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч болох Серум хүрээлэнд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна. Серум хүрээлэнгийнхэн хөгжиж  буй  орнуудад  зориулж  нийт  200 сая тун вакцин үйлдвэрлэхээ  мэдэгдэж  байна.

Энэтхэгийн  эрүүл мэндийн  сайд  нийт  400-500 сая  тун вакцинаар   хүн амаа хангахаар  төлөвлөж  байгааг мэдэгдсэн. Энэтхэгт өнгөрсөн  24 цагийн хугацаанд халдварын нийт 74767 тохиолдол  бүртгэгдсэн бол нас баралт 902-оор нэмэгджээ.  Тус улсад нийт халдвар  авсан хүний тоо  сүүлийн мэдээгээр  6 сая 626 мянгыг  даваад  байна. Харин нас  баралт 102  мянгад хүрсэн  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.