“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах  зөвлөлийн ээлжит хуралдаанаар П.Ганхүүг чөлөөлж, Д.Хаянхярвааг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Засгийн газрын 2006 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулах тухай” тогтоолоор байгуулагдах нөхцөл нь бүрдэж байсан юм.

Улмаар 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо /хуучнаар/-ны 52 дугаар тогтоолын үндэслэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар байгуулагдсан түүхтэй.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгсөн П.Ганхүү нь 2018 онд тус нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн онд 265 тэрбумын орлоготой, 5.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.

Одоогоор тус нэгдэлд 13 охин компани, хоёр төслийн нэгж харьяалагдан ажиллаж буй бөгөөд нийт хөрөнгө нь 11.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Баянмонгол" хорооллын замд 3 байршилд буцаж эргэхийг хориглов 2020-10-12

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4240 гаруй иргэн оролцов 2020-10-12

“Эрдэмд шамдахтун” хөшөөг хүрэл болгож шинэчилнэ 2020-10-12

Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна 2020-10-12

"Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь" сэдэвт цахим сургалт боллоо 2020-10-12

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар Д.Хаянхярвааг томиллоо 2020-10-12

Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо 2020-10-12

“Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг бусдад түрээслүүлэн хууль зөрчиж байсныг илрүүллээ 2020-10-12

АТГ эрүүгийн 462 хэрэг шалгаж байна 2020-10-12

Нийслэлд энэ сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй.. 2020-10-12

Хувьцаагаа багцаар нь хянах боломжтой боллоо 2020-10-12