Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо

Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотод болж, монгол залуу аваргалжээ.

Тодруулбал, тус тэмцээний 92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваандоржийн Бөхчулуун зургаа ялж, түрүүлсэн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв. Түүний сурдаг “Ниппон Дайкаши” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болжээ.

Т.Бөхчулуун нь 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж. Дараа нь гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчиний удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд Наран улсыг зорьсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1505 аж ахуйн нэгж, 4240 гаруй иргэн оролцов 2020-10-12

“Эрдэмд шамдахтун” хөшөөг хүрэл болгож шинэчилнэ 2020-10-12

Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна 2020-10-12

"Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь" сэдэвт цахим сургалт боллоо 2020-10-12

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар Д.Хаянхярвааг томиллоо 2020-10-12

Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо 2020-10-12

“Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг бусдад түрээслүүлэн хууль зөрчиж байсныг илрүүллээ 2020-10-12

АТГ эрүүгийн 462 хэрэг шалгаж байна 2020-10-12

Нийслэлд энэ сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй.. 2020-10-12

Хувьцаагаа багцаар нь хянах боломжтой боллоо 2020-10-12

Малын мах кг тутамдаа 2200-3500 төгрөгөөр нэмэгдэж хэрэглэгчийн гарт хүрч байна 2020-10-12