Хувьцаагаа багцаар нь хянах боломжтой боллоо
Монголын Хөрөнгийн бирж нь гар утас болон хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан MN STOCKS мобайл аппликейшнээ шинэчилжээ.
Тодруулбал, тус аппликейшнийг хөрөнгийн зах зээлийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, бүртгэлтэй үнэт цаас болон гишүүн компаниудын дэлгэрэнгүй мэдээллээр баяжуулан шинэчилж, ашиглалтанд орууллаа.
Уг аппликейшны тусламжтайгаар хэрэглэгч ханшийн мэдээллийг илүү хялбараар хүлээн авахаас гадна өөрийн сонирхсон үнэт цааснуудаар багц үүсгэн хянах боломжтой юм. Тус аппликейшныг ашиглахын тулд App Store эсвэл Google PlayStore сангаас “MN Stocks” гэсэн аппликейшныг татан суулгах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.