Нийслэлд энэ сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй..

Нийслэлд энэ сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй..

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргалаа.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэжээ.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Эдийн засгийн коридорын менежментийг сайжруулах нь" сэдэвт цахим сургалт боллоо 2020-10-12

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар Д.Хаянхярвааг томиллоо 2020-10-12

Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо 2020-10-12

“Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг бусдад түрээслүүлэн хууль зөрчиж байсныг илрүүллээ 2020-10-12

АТГ эрүүгийн 462 хэрэг шалгаж байна 2020-10-12

Нийслэлд энэ сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй.. 2020-10-12

Хувьцаагаа багцаар нь хянах боломжтой боллоо 2020-10-12

Малын мах кг тутамдаа 2200-3500 төгрөгөөр нэмэгдэж хэрэглэгчийн гарт хүрч байна 2020-10-12

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна 2020-10-12

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилтай танилцав 2020-10-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт... 2020-10-12