Коронавирусний тархалтаар дархлаа үүсгэх стратегийг ДЭМБ няцаажээ
Коронавирусний халдварт өвчний замбараагүй тархалтаар “COVID-19”-н эсрэг нийтийн дархлаа үүсгэх санаа нь ёс зүйд төдийгүй шинжлэх ухааны хандлагад нийцэхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
"Сүргийн дархлаа тогтоохыг цар тахал бүү хэл халдварт өвчний дэгдэлтэд хариу арга хэмжээ авах стратеги болгон ашиглаж байсан тохиолдол нийгмийн эрүүл мэндийн салбарын түүхэндээ байгаагүй. Хүмүүсийн дунд вирусийг чөлөөтэй дамжуулан тараах бус вакцинжуулалтад олноор нь хамруулах замаар дийлэнх хүнд дархлаа тогтох үед халдварт өвчний тархалт зогсох нь нийтийн дархлаа тогтохын гол утга учир юм" хэмээн Гебрейесус цохон тэмдэглэжээ.
“COVID-19”-н дархлааны талаарх бидний мэдлэг хангалтгүй байгаа. Дийлэнх өвчтөнд хэдэн долоо хоногийн дотор дархлаа тогтдог хэдий ч дархлааны хариу урвал хэр зэрэг хүчтэй байдаг болон хэр удаан үргэлжилдэг нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Үүнээс гадна “COVID-19”-н урт хугацаандаа илрэх үр дагавар эцсээ хүртэл судлагдаагүй байгааг мартахгүй хэрэггүй. “COVID-19”-г хүмүүсийн дунд хяналтгүйгээр тараах нь олон хүнийг өвчин зовлон, үхэлд хүргэнэ" хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.