БНСУ-ын хилээр их хэмжээний маск гаргахыг оролдсон 72 тохиолдол илэрчээ

БНСУ-ын хилээр их хэмжээний маск гаргахыг оролдсон 72 тохиолдол илэрчээ
Энэ сарын 6-ны өдрийн 9 цагийн үед Хятад улсын иргэн Шанхай руу нисэхээр Инчоны олон улсын нисэх онгоцны буудал руу явсан байна. Тэрээр Сөүл хотын Мёндунд байрлах нэгэн эмийн сангаас худалдан авсан 2,285 ширхэг маскыг өөрийн аяллын цүнх болон цаасан хайрцаганд хийж гаальд мэдүүлэлгүй хилээр гаргахыг завджээ.
Солонгосын гаалийн ерөнхий газраас корона вирустэй холбоотойгоор гадаад иргэд Солонгос улсын хилээр маскыг их хэмжээгээр гарах болсноор энэ сарын 6-наас 12-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийж одоогийн байдлаар хууль бусаар их хэмжээний маск хилээр давуулахыг оролдсон 72 тохиолдолыг илрүүлж 720,000 мянган маскийг хураан авсан байна. Эдгээр маскнууд бүгд Хятад улс руу явуулах гэж байсан мөн тодорхой болжээ. Түүнчлэн хилээр их хэмжээний маск авч гарахыг оролдсон иргэд хил гаальд авч гарах маскны бодит тоогоо худал мэдүүлэх тохиолдол ч гарч байгаа ажээ. Гаалийн ерөнхий газраас маск их хэмжээгээр гаргахыг оролдсон этгээдүүдийг маскны хомстолтой байгаа Хятад улсад зарж борлуулан ашиг олох зорилготой байсан хэмээн үзэж байгаа аж. Мөн цаашид гаалийн ерөнхий газар маскийг их хэмжээгээр хилээр гаргах гэсэн оролдлого болон интернетэд их хэмжээгээр борлуулах зар тавьж сурталчилж байгаа этгээдүүдийг цаашид үргэлжлүүлэн шалгахаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.