Экспорт, импортын дийлэнхийг БНХАУ эзэлж байна
Он гарснаас хойш есөн сарын байдлаар Монгол Улсын нийт экспорт, импортын дийлэнхийг БНХАУ эзэлж байгаа гэсэн дүн гарчээ.
Тодруулбал БНХАУ-тай 5.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 57.8 хувийг, экспортын 73.5 хувийг дангаараа эзэлж байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 37.2 хувийг чулуун нүүрс, 30.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа аж.
Он гарснаас хойш 3.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсны 37.2 хувийг буюу 1.4 тэрбум ам.долларын импортыг БНХАУ эзэлж байна.
БНХАУ-аас импортоор оруулсан барааны 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй бараа, 7.7 хувийг ачааны машин, 6.1 хувийг цахилгаан эрчим хүч эзэлж буй аж.
Ийнхүү сүүлийн таван жилийн турш БНХАУ экспортын 93.1-73.5 хувь, импортын 37-33 хувийг дангаар бүрдүүлсээр иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.