Кристиано Роналдог коронавирусний халдвар авчээ

Кристиано Роналдог коронавирусний халдвар авчээ

Португалын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр Кристиано Роналдог шинэ төрлийн коронавирусний халдвар авсныг мэдэгдлээ.

Тэрбээр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн, ямар нэгэн хэтийдсэн шинж тэмдэг илрээгүй байгаа ч бусдаас өөрийгөө тусгаарласан гэнэ.

Өдгөө 35 настай түүний хувьд өнгөрсөн долоо хоногт Испанийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцсон бол өнгөрсөн ням гарагт УЕФА Үндэстнүүдийн цомын тэмцээнд Францын шигшээ багийн эсрэг тоглосон билээ.

Харин Шведийн шигшээ багийн эсрэг болон ирэх Сериэ-А лиг, УЕФА Аваргуудын лигийн нээлтийн тоглолтод оролцож чадахгүй болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.