Хабиб Нурмагомедов: Надад таван тэрбум ам.доллар амласан ч Конор МакГрегортой дахиж тулалдахгүй
Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг тамирчдын нэг Хабиб Нурмагомедов Конор МакГрегортой дахиж тулалдахгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр EPSN сайтад өгсөн ярилцлагадаа дээрх үгийг дуулгасан байна. Мөн “Конор Ultimate Fighter" шоунд оролцож, баг дасгалжуулахгүй гэжээ. Таван тэрбум ам.доллар амласан ч татгалзсан хариу өгсөн гэсэн байна.
Тэрбээр “Конор бид хоёрын дунд бүх зүйл дууссан. 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр би түүнийг дуусгасан. Би Конорын гэх бүхнийг дуусгасан. Түүнээс хойш би Дастин Пойрьег ялсан. Одоо Жастин Гэтжитэй тулалдахаар бэлтгэлээ базааж байна. Харин Гэтжигийн дараа хэнтэй тулалдахаа харж байж болно. Гэхдээ Конор байна гэж би бодохгүй” гэжээ.
Тэдний тулаан UFC 229 өдөрлөгийн хүрээнд болж, Хабиб дөрөвдүгээр үед Конорыг ялсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.