Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжээд байгаа билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн болон олон нийтэд тавьсан хөл хориог ирэх ГУРАВДУГААР САРЫН 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Өчигдөр /2020.02.18/ холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж, сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн ба өнөөдөр ийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, албажууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.