Казахстан “Сибирийн хүч-2” хоолойг сонирхсон хэвээр
Ногаев “Казахстан улс ОХУ-аас Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” хоолойг өөрийн нутгаар дамжуулан тавих сонирхолтой байгаа. Яагаад гэвэл энэ хоолой манай Зүүн Казахстан бүсийг байгалийн хийгээр хангаж чадах юм. Одоогийн байдлаар энэ хоолойн маршрут тодорхой бус байгаа. Монголоор дамжуулна гэж ярьж байгаа ч бид Казахстаны нутгаар дайруулан тавих санал тавьсныг ОХУ-ын тал хүлээн авсан. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак манай саналыг хэлэлцэж үзэхээ амласан” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.