SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Хамрын муруйлттай удаан явбал сөрөг нөлөө бий юу
Сайн байцгаана уу? Эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүн та бүхэн хамрын муруйлтын үндсэн шалтгааны талаар дурьдаж дэлгэрэнгүй танилцуулах зүйтэй байх.
Хамар муруйлт нь дараах шалтгааны улмаас үүснэ. Үүнд:
Дотоод шалтгаан:
- Удамшлын/ Төрөлхийн
- Харшил/ Дархлаа
- Анатомийн Бүтэц
Гадаад шалтгаан:
- Гэмтэл /ахуйн осол, хамар руугаа цохиулах, гадны биет хамар хийх гэх мэт/
Дээрх шалтгаан нөлөөллийн улмаас хамгийн түгээмэл тохиоддог нь хамрын гэмтэл юм. Хамрын гэмтлийн үед хамар яс хугарах, хамрын таславч муруйх, зөөлөн эд гэмтэнэ. Хамар нь амьсгалын дээд замын хэсэг бөгөөд хамрын хөндийг хамгаалах, агаарыг шүүх, чийгшүүлэх, үнэрлэх, дуу цуурайтуулах үүрэгтэй. Хамар ясны хугарлыг шинэ дээр нь оношлож, эмчилгээ хийлгэхгүй бол гадны хамрын хэлбэр алдагдаж, амьсгалын саатал үүсдэг. Ингэснээр хамрын амьсгалах үйл ажиллагааны алддагдал болон гадна хамрын хэлбэр муруйж үлддэг. Хамрын амьсгалах үйл ажилгааны алдагдал нь аль нэг талдаа саатах буюу битүүрэх, үнэрлэхүй буурах ба алдагдах, хамар дайвар хөндийн үрэвсэл үүсэх эрсдэлтэй.
Хамар ясны хугарлыг компъютер томографи /СТ/ зураг дээр дараах байдлаар ангилна.
- Type 1. Хамрын яс нэг талдаа хугарал үүсэх, муруйлт үүсэх
- Type 2. Хамрын яс 2 талдаа хугарал үүсэх, муруйлт үүсэх
- Type 3. Хамрын яс 2 талдаа хугарал үүсэх хос яс бүхэлдээ гэмтэх
- Type 4. Хамар ясны хугарал, нүүрний яс хамт гэмтэх /этмойд, нүдний ухархайн яс, хацар яс, дээд эрүү/
Хамар ясны хугаралын үед мэс засал эмчилгээний аргаар хамрын ясны бүрэн бүтэн байдлыг нөхөн сэргээх болон хэрэв үйлчлүүлэгч хүсвэл хамрын гоо сайхны мэс засалтай хавсран хийж болно. Хамар ясны шинэ болон хуучин хугарлын үед хийгдэх нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал нь хамрын хугарал болон хэлбэрийг бүрэн засах боломжтой бөгөөд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа давуу талтай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.