"SM" Эмнэлгээс зөвлөж байна : Давхрааны мэс заслыг 16 наснаас дээш хийлгэх нь тохиромжтой
“SM” Гоо сайхны нэгдсэн эмнэлэг "SM ЗӨВЛӨЖ БАЙНА" булан энэ удаад иргэдийн дунд ихээр яригддаг нүдний мэс заслын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ хүрээнд “SM” Гоо сайхны нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Энхжаргалтай ярилцлаа.
-Манай уншигчдад зөвлөгөө мэдээлэл өгөх болсон талархаж байна. Нүдний хэдэн төрлийн мэс засал байдаг болон танай эмнэлэгт хэд нь хийгддэг талаар яриагаа эхлүүлэх үү?
-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай эмнэлэгт нүдний пластик мэс заслыг маш олон аргаар хийдэг. Тухайлбал,
-
- Зөвхөн дээд зовхийг 3 төрлийн аргаар татах,
- Доод зовхины уутанцар бүлцэнг арилгах мэс засал
- Зүсэлтгүй давхраа
- Нүдийг арагш томруулах
- Нүдийг урагш томруулах зэрэг мэс заслууд хийгдэж байна.
-Дээд зовхины мэс заслыг 3 аргаар хийдэг гэлээ. Үүнийхээ талаах дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Дээд зовхины мэс заслыг гоо сайхны заалтаар хийхээс гадна, зайлшгүй эрүүл мэндийн шалтгаанаар бас хийдэг. Тэр нь юу вэ гэхээр, дээд зовхины булчингийн сулрал буюу зовхи бүрэн нээгдэхгүй /птоз/ байгаа хүмүүст харааны талбай багассан байдаг учраас зайлшгүй дээд зовхи татах мэс заслыг хийдэг. Тэрнээс гадна суларсан зовхины арьсыг татах, илүү нүдийг сэргэлэн болгох, залуужуулах үүднээс хийгддэг мэс засал юм.
Мөн дээд зовхины мэс заслыг манай эмнэлэгт :
- Дээд зовхи хөмсөгний доогуур татах
- Дээд зовхи хөмсөгний дээгүүр татах
- Дээд зовхи давхраагаар татах зэрэг төрлүүд хийгддэг.
-Зүсэлтгүй давхраа гэж яригдаад байна л даа. Энэ их сонирхолтой байна. Давхрааны мэс засал гэсэн үг үү?
-Зүсэлтгүй давхраа гэдэг давхрааны мэс заслын нэгээхэн хэсэг билээ. Манай эмнэлэг нь давхрааны мэс заслыг бүтэн зүсэлттэй, хагас зүсэлттэй, оёх аргын гэх 3 янзаар хийж байнаа. Эхний ээлжинд үйлчлүүлэгчээ үзнэ, аль арга нь илүү натурал, өөрийнх нь хүсэлд нийцсэн зэргийг ярилцаж шийдвэрлэнэ.
Ерөнхийдөө оёх аргын давхрааг залуу насны охид, хөвгүүд, нимгэн зовхитой хүмүүст ихэвчлэн хийгддэг. Эдгэрэлт хурдан, шарх сорви үүсэхгүй гэдгээр давуу талтай байдаг.
-Мэс заслын дараах эдгэрэлт хэр хурдан байх вэ? Ямар гам барих вэ?
-Хүн хүний бие харилцан адилгүй. Эдгэрэх хугацааны хувьд, 7-10 хоногийн дараа оёдлоо аваад, шархны эдгэрэлт, соривжилтыг үнэлж 1-2 сарын хугацаанд үйлчлүүлэгчээ тогтмол хяналтад байлгадаг.
-Зовхи татуулах мэс заслыг эрэгтэй хүмүүс хийлгэх боломжтой юу?
-Боломжтой байлгүй яахав. Хүмүүс ойлгохдоо гоо сайхны мэс засал гэдгийг зөвхөн эмэгтэй хүн хийлгэдэг гэж ташаа ойлгоод байдаг. Орчин үед зовхи татах мэс засал болон давхрааны мэс заслуудыг өөртөө анхаарал тавьдаг, гоо сайхан байхыг хүссэн хүн бүр хийлгэх боломжтой байдаг.
-Залуу охид давхраа их хийлгэх болсон. Насны хязгаар байгаа юу?
-Давхрааны мэс заслыг 16 наснаас дээш хийлгэх нь хамгийн тохиромжтой байдаг байгаа. Учир нь бэлгийн бойжилт, өсөлт явагдаж дууссаны дараа хийлгэх нь чухал байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.