АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж дуусаагүй байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж дуусаагүй байна

АНУ-ын сонгуулийн хороод ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолсоор байна. Сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялж байна.

Хоёр улс төрчийн сонгуулийн штаб нэр дэвшигчдийнхээ ялалтыг хэдийнэ тунхаглаад амжсан. Гэвч ялснаа зарлах арай эрт байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 538 саналаас 270-ыг нь авах ёстой. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 саналтай байгаа бол Жо Байден 248-ынх нь саналыг аваад байна.

Энэ жил коронавирусний цар тахлын улмаас маш сонгогч саналаа шуудангаар илгээсэн тул санал тоолох ажил удааширч магадгүй байгаа юм.

Гол муж улсуудад

Гол муж улсууд болон санал хураалт эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ойролцоо байсан муж улсууд анхаарлын төвд байна.

“Fox News” телевизээр мэдээлснээр, одоогийн байдлаар зургаан муж улсын сонгуулийн дүнг зарлаагүй байна.

Пенсильвани муж улсад (сонгогчийн коллеги нь 20 гишүүнтэй) саналын хуудсын 64 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Трамп 53.3 хувийн саналаар, Жоржиа муж улсад (16 гишүүнтэй) Трамп 50.3 хувийн саналаар (95 хувийг тоолсон), Мичиганд (16 гишүүнтэй) Байден 49.7 хувийн (96 хувийг тоолсон) саналаар, Хойд Каролина муж улсад (15 гишүүнтэй) Трамп 50.1 хувийн саналар (94 хувийг тоолсон), Невада муж улсад (6 гишүүнтэй) Байден 49.2 хувийн саналаар (67 хувийг тоолсон),  Аляскад (3 гишүүнтэй) Трамп 62.9 хувийн саналаар (45 хувийг тоолсон) ялж байна.

Хэрэв Ардчилсан намын нэр дэвшигч Мичиган болон Невада муж улсад саналын тоогоор давамгайлбал тэрбээр ялах юм.  

Үүний зэрэгцээ Трампын сонгуулийн штаб Мичиганы шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус муж улсад саналын хуудсыг тоолох үйл явцыг ажиглах, тоолсон саналын хуудсыг хянах боломж олгох хүртэл санал тоолох үйл явцыг түр зогсоохыг хүсжээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб мөн Висконсин муж улсын саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан байна.

АНУ-ын сонгуулийн санал хураалт Аляск дахь сонгуулийн хэсгүүд хаагдсаны дараа албан ёсоор 01:00 цагт дуусжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.