Улаан-Үдэд 8107 хүн коронавурисээр халдварлажээ
Хөрш ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улс дахь "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Тус Бүгд найрамдах улсад өнөөдөр, 11 дүгээр сарын 5-ны байдлаар батлагдсан шинэ коронавирусний халдварын тохиолдол 12743 (234) хүн байгаагаас 234 хүн шинээр бүртгэгдэж, үүнээс Улаан-Үд хотод 8107 (93) хүн халдвар аваад байна. Нийт 8336 (48) хүн эмчлэгдэн гарч өнгөрсөн хоногт 9 хүн эндэж, нийт 214 хүн хорвоог орхив.
Улаан-Үд хотод өнөөдөр, 11 дүгээр сарын 5-ны өдөр түр зуурын зөөлөн цастай нэмэх нэг хэм дулаан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.