Хабиб Нурмагомедовт Улсын Баатар цол олгох санал гаргав

Хабиб Нурмагомедовт Улсын Баатар цол олгох санал гаргав

ОХУ-ын Төрийн Думын дагестан депутат Гажимурад Омаров холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовт Улсын Баатар цол олгох санал гаргаж, Ерөнхийлөгч В.Путинд хандсан байна.

Түүний хүсэлтэд “Хабиб Нурмагомедов спорт, эрүүл амьдрах ёсыг залуучуудад дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа тамирчин. Сайн үйлсийн аянд байнга оролцдог. Түүнд Улсын Баатар цол олгохыг хувиасаа болон нийт дагестанчууд, ОХУ-ын ард түмний өмнөөс хүсэж байна” гэж дурдсан байлаа.

Хабиб Нурмагомедов аравдугаар сарын 24-нд АНУ-ын Жастин Гэтжиг ялан, UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ гурав дахь удаагаа хамгаалж, UFC холбооны жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүлсэн анхны орос тулаанч болсон юм. Энэ тулааны дараа тэрбээр холимог тулаанд нийт 29 тулалдаж, 29 ялалттайгаар зодог тайлснаа зарласан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.