Японд халдварын 1000 гаруй тохиолдол шинээр илэрчээ

Японд халдварын 1000 гаруй тохиолдол шинээр илэрчээ

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 1024 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь наймдугаар сарын сүүлээс хойш өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Ингэснээр Японд халдвар авсан хүний тоо 105770-д хүрсний 712 нь аяллын хөлөг онгоцны зорчигчид юм. Түүнчлэн халдвар улмаас 1816 хүн нас барсны 13 нь хөлөг онгоцны зорчигч байжээ. Мөн нийслэл Токио хотод пүрэв гарагт халдварын 269 тохиолдол шинээр илэрчээ. 

Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн гурван долоо хоногт анх удаа 250-ыг давж буй нь энэ юм. Японы нийслэлд лхагва гарагт 200-гаас цөөн тохиолдол бүртгэгдээд байсан бөгөөд тус хотод өнөөдрийн байдлаар 31893 хүн халдвар авсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.