БНАСАУ Ж.Байдены ялалтын талаар мэдэгдэл хийгээгүй хэвээр байна

БНАСАУ Ж.Байдены ялалтын талаар мэдэгдэл хийгээгүй хэвээр байна

БНАСАУ Жо Байденыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан талаар өдийг хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Тус улс Вашингтонтой өрнүүлэх харилцаанд нөлөөлөхүйц улс төрийн томоохон үйл явдлын талаар ийм удаан мэдэгдэл хийхгүй байсан удаагүй юм.

Ажиглагчдын үзэж буйгаар, БНАСАУ Ким Жөн Унтай найрсаг харилцаатай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялагдал хүлээснээ хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаатай холбоотойгоор уг сонгуулийн дүнд ийнхүү хянуур хандаж байгаа бололтой байна.

Өнөө өглөөний байдлаар БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар огт дурдаагүй байгаагаас гадна Вашингтонд хандсан ямар нэгэн мэдэгдлийг хийгээгүй байгаа ажээ.

БНАСАУ өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэдхэн хоногийн дараа мэдэгдэл гаргадаг байжээ. Тухайлбал, Барак Обамаг ялалт байгуулснаас хоёр хоногийн дараа, мөн түүнийг улирлан сонгогдох үед дөрвөн хоногийн дараа ялалт байгуулсанд нь баяр хүргэж байсан юм.

Мөн Д.Трампыг 2016 онд ялалт байгуулах үед “Rodong Sinmun” сонин энэ талаар хоёр өдрийн дараа мэдээлсэн боловч ерөнхийлөгчийн нэрийг дурдахгүйгээр шинэ засаг захиргаанд хандсан мэдэгдлийг хийж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д маск зүүгээгүй иргэдэд 100.000 воны торгууль оногдуулна. 2020-11-12

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 143-аар нэмэгдэж нийт 27942-д хүрэв. 2020-11-12

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр 191-ээр нэмэгдэж нийт 28133-д хүрэв 2020-11-13

БНСУ-д “Дрон такси” үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна. 2020-11-13

БНСУ-д Корона вирусийн халдвар анх гарснаас хойш өнөөдөр яг 300 хоног өнгөрөөд байна. 2020-11-14

БНАСАУ Ж.Байдены ялалтын талаар мэдэгдэл хийгээгүй хэвээр байна 2020-11-15

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр коронавирусаар халдварласан 223-аар нэмэгдэж нийт 28769-д хүрэв 2020-11-16

Ким Жөн Ун коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг чангатгахыг үүрэг болгожээ 2020-11-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 230-аар нэмэгдэж нийт 28998-д хүрэв 2020-11-17

БНСУ-д 11 сарын 19-ны 00 цагаас эхлэн төвийн бүсүүд хөл хорионы 1.5 шатруу шилжинэ 2020-11-17

БНСУ дахь Монголчууд бодибилдингээр өрсөлджээ 2020-11-18