БНСУ-д Корона вирусийн халдвар анх гарснаас хойш өнөөдөр яг 300 хоног өнгөрөөд байна.
Өнөөдөр буюу 2020оны 11р сарын 14-ний өдөр тус улсын” Халдвар хамгаалал онцгой байдлын удирдлагын төв-ийн мэдээллээр өнгөрөгч шөнө буюу 24:00 цагийн байдлаар шинээр халдвар илэрсэн 205н тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 28,338 болсон байна.
Өдөрт илэрч буй шинэ халдварын тохиолдол 200-г давсан үзүүлэлт нь өнгөрөгч 9-р сарын 2-ний/267хүн/ өдрөөс хойш 73н хоногийн дараа давтагдаж байгаа үзүүлэлт юм байна.
Шинээр бүртгэгдсэн 205н тохиолдлын 166 нь дотоодын халдвар бөгөөд 39 нь гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар байна.
Мөн тус улсад корона вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн 1-р сарын 20-ний өдрөөс хойш яг 300н хоног өнгөрч байгааг онцоллоо.
БНСУ-д сүүлийн хэд хоногт Корона вирусийн тархалт дахин идэвхжиж ялангуяа нийслэл Соүль хот орчмын хүн амын нягтшил их томоохон хотуудад шинээр илэрч буй тохиолдол өдөрт 100-с буухгүй байгаа нь санаа зовоосон асуудал болж байна.
Одоогоор тус улсад “Нийгэмд зай барих” Хорио цээрийн 1-р шатны буюу харьцангуй сул дэглэм мөрдөгдөж байгаа бөгөөд нөхцөл байдал энэ байдлаар олон хоног үргэлжилсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг 1.5 болгон дээшлүүлэх магадлалтай талаар албаны хүмүүс хэлж байна.
Учир нь сүүлийн нийслэл Соүль хотын хувьд сүүлийн 20 хоногийн турш дотоод халдварын тоо хоёр оронтой тоонд хязгаарлагдаж байсан бол өнгөрөгч 8-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор дотоод халдварын тоо огцом өсөж 109 буюу гурван оронтой тоонд орсон явдал нь мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Соүль хотод бүртгэгдэж буй дотоод халдварын тоог 7-ний өдрөөс хойш нарийвчлан харвал 79хүн ->61 хүн->53 хүн->81 хүн->88 хүн->113 хүн->109 хүн болж өсөөд байгаа юм.
Эх сурвалж : Yonhap News
Орчуулж, Эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.