БНСУ-д “Дрон такси” үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна.
Сөүлийн Хан мөрний эрэг Ёоиду цэцэрлэг дээр 8 далавч, 16 сэнстэй Дром машин нисчээ. Энэхүү нисдэг машин нь Хятад улсад үйлдвэрлэсэн бөгөөд 2 хүн сууж болох боломжтой энгийн машинтай төстэй бүтэцтэй ба 20 кг будаа 4 ширхэгийг ачиж болох хэмжээний даацтай ажээ.
Нисдэг тэрэгнээс хамаагүй бага дуутай учир 80м орчмын зайнд хоорондоо чөлөөтэй ярих, утсаар ярих боломжтой бөгөөд эхний ээлжинд хүргэлт үйлчилгээний зориултаар “Дрон Тэгбэ” үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ч цаашдаа 2025 онд “Дрон такси” үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байгаа хэмээн “Солонгосын агаарын тээврийн зам, төлөвлөлт”-ийн албанаас мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.