Озэки Такакейшо 10 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Такакейшо 10 даваатай башёг тэргүүлж байна

Японы "Рёогокү Кокугикан" ордонд болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 11 дэх өдрийн барилдаанд Озэки Такакейшо өрсөлдөгчөө хаяснаар 10 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.

Өнөөдөр Озэки Такакейшо Kотошохо-той /М-4/ учраа таарч, түүнийг цүкиотоши мэхээр давж 10 даваатай боллоо. Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-10/, нар 9 даваа,  2 унаатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.

Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 11 дэх өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миёогирюү-тэй /М-5/ барилдаж кимэдаши мэхээр өрсөлдөгчөө давснаар 2 унаа, 9 даваатай болов. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Сэкиваке Митакэүми-тэй барилдана.

Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Шиманоүми-д /М-17/ ошитаоши мэхээр ойчиж 5 унаа, 6 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/ Ютакаяама-г /М-12/-д ошидаши мэхээр унагаж 4 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома Г.Мөнхсайхан, Токүшёорюү-д /М10/ тоттари мэхээр унаж 6 даваа, 5 унаатай байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Дайэйшотой барилдаж Цүкидаши мэхээр ойчиж 6 даваа, 5 унаатай явна.

Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Точиношин-д /М-2/ ёрикири мэхээр ойчиж 10 унаа, ганц даваатай энэ башёд тун тааруухан барилдаж байна. Маргааш Саданоүми -тэй /М-11/ барилдана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.