Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ

“Amazon” компанийн “Alexa” ухаалаг туслахыг хөгжүүлэгчдийн  нэг инженер Хавьер Санчес муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ.

“MeowTalk” нэртэй энэхүү аппликейшн нь муурны гаргаж буй авиагаар нь юу илэрхийлэхийг хүсэж байгааг нь таних зориулалттай аж. Тэжээвэр амьтныхаа зан үйл, юунд дуртайг нь мэддэг хүмүүс мөн хиймэл оюун ухааны бий болгох энэхүү мэдээллийн санд оролцох боломжтой.

Одоогоор хавсралт “Намайг хоолло”, “Би ууртай байна”, “Надаас холд” гэх мэт муурны илэрхийлж болох 13 хэллэгээр хязгаарлагдаж байна. Шинжлэх ухааны судалгаанд дурдсанаар, мууранд бусад мууранд ойлгогдох нийтлэг хэл гэж байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, муурны гаргаж буй дуу авиа бүр өвөрмөц байдаг бөгөөд муур бүхэн өөрийн гэсэн авиаг гаргадаг байна.

Иймд уг хавсралтыг өөрт тохируулан хэрэглэх боломжтой аж. Уг хавсралт нь муурны авиаг бичиж, хиймэл оюун ухаанд таниулахын тулд давхцалыг нь заана. Өөрөөр хэлбэл, хавсралтыг ашиглах тусам муурны илэрхийллийг ойлгоход хялбар болно гэсэн үг юм. Үүнээс гадна хөгжүүлэгчид мууранд зориулсан ухаалаг хүзүүвч бүтээхийг зорьж байна. Тус хүзүүвч нь мөн муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх аж.

"Цар тахлын улмаас тусгаарлалтын арга хэмжээг дагаж мөрдөж буй хүмүүс дийлэнх цагаа гэртээ гэрийн тэжээвэр амьтантайгаа өнгөрүүлж буй учир иймэрхүү зүйл бүтээх нь чухал гэж бодож байна. Ийм хүзүүвч бүтээснээр хүмүүс тэжээвэр амьтантайгаа харилцах боломжтой” хэмээн Санчес хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д Санта-Клаусууд хүүхдүүдийг өвөр дээрээ суулгаж болохгүй 2020-11-18

Токио хотын төвд баригдаж байсан 54 давхар барилга шатжээ 2020-11-18

Францад халдвар авсан хүний тоо хоёр сая давлаа 2020-11-18

Озэки Такакейшо 10 даваатай башёг тэргүүлж байна 2020-11-18

БНХАУ коронавирусний гарал үүслийг тогтооход ДЭМБ-тай хамтран ажиллахыг уриаллаа 2020-11-18

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ 2020-11-19

Ямар улс орнуудад коронавирус бүртгэгдээгүй вэ 2020-11-19

Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрсэн гэв 2020-11-19

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тамхинаас татгалзахыг уриалжээ 2020-11-19

Дэлхийн зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэллээ 2020-11-19

Жозеф Байден ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлээ хангаж байна 2020-11-19