БНХАУ коронавирусний гарал үүслийг тогтооход ДЭМБ-тай хамтран ажиллахыг уриаллаа

БНХАУ коронавирусний гарал үүслийг тогтооход ДЭМБ-тай хамтран ажиллахыг уриаллаа

БНХАУ “COVID-19” халдварыг үүсгэдэг коронавирусний гарал үүслийг тогтоох чиглэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай /ДЭМБ/ хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг бүх улс оронд уриалжээ.

Италид коронавирус 2019 оны есдүгээр сараас хойш буюу тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдэхээс таван сарын өмнөөс тархаж эхэлсэн байж болзошгүй талаарх судалгааг Милан хотын Хавдар судлалын үндэсний хүрээлэн саяхан танилцуулсан юм.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь, “Вирусний гарал үүслийг тогтоох нь шинжлэх ухааны нарийн түвэгтэй асуудал гэдгийг энэхүү судалгаа нотлон харуулж байна. Эрдэмтэд энэ талаар сайтар судалгаа шинжилгээ хийж, хамтран ажилласнаар хүн төрөлхтөний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, цаашид учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлнэ” гэж мэдэгджээ.

Мөн коронавирусний гарал үүслийг тогтоох нь олон орныг хамарсан үйл ажиллагаа гэдгийг тэрбээр тэмдэглээд, дэлхий дахин энэ асуудлаар ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.