Солонгос улсад түр оршин суух болон байнга оршин суух визтэй иргэд жолооний үнэмлэхээ солиулах вэ

Солонгос улсад түр оршин суух болон байнга оршин суух визтэй иргэд жолооний үнэмлэхээ солиулах вэ

Солонгос улсад түр оршин суух болон байнга оршин суух визтэй иргэд жолооний үнэмлэхээ солиулахад визний ангиллаас хамаарч шалгалтаас чөлөөлөгдөх боломжтой ажээ.

Жолооны үнэмлэхний ангилал солиулахад дүрмийн шалгалт өгөх, бичиг баримт бүрдүүлэх гэх мэт асуудлууд болон ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай талаар мэдээлэлгүйн улмаас хойш суух нь элбэг.

Тэгвэл Солонгос дахь Монголчууд та бүхэндээ Жолооны үнэмлэхээ хэрхэн солих талаарх мэдээллийг хүргье.

Жолооны үнэмлэхээ солихдоо дүрмийн шалгалт өгөх ба шалгалтыг эх хэл дээрээ өгөх боломжтой байсан бол 2020 оны 5 сараас эхлэн зөвхөн Солонгос, Англи, Хятад, Ветнам хэл дээр өгдөг болжээ.

Мөн A-1, A-2, A-3, D-7, D-8, D-9, E-1, E-3, E-4, E-7, F-4 зэрэг визны ангилалтай иргэд шалгалтаас чөлөөлөгдөх буюу шалгалт өгөх шаардлаггүй юм байна.

Шалгалт болон бичиг баримтаа ойролцоох Жолооны шалгалтын төв дээр очиж бүртгүүлээрэй.

  • Бүрдүүлэх материал: 
  • Жолооны үнэмлэх
  • Гадаад паспорт ( гадаад паспорт дээрх Солонгос улсад түр суух хугацаа 90 хоногоос дээш байх)
  • Иргэний үнэмлэх
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг. (3.5 см*4.5 см) 3 хувь
  • Жолооны үнэмлэхний Apostille буюу элчингийн лавлагаа
  • Төрсний гэрчилгээ
  • Шалгалтын хураамж: 10.000 вон
  • Үнэмлэх хэвлэлтийн хураамж: 8000 вон.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Бигун: АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна 2020-12-10

БНСУ-д эмнэлгийн ачаалал хэтэрч, ачааны чингэлгүүдийг тохижуулж эхэлжээ 2020-12-10

Түр оршин суух хаягийн бүртгэл хийгдээгүй тохиолдолд гадаад иргэдийг 500.000 воноор торгоно 2020-12-10

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн гадаад бодлогын багт өөрчлөлт оруулжээ 2020-12-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 689-өөр нэмэгдэж нийт 40,786-т хүрэв. 2020-12-11

Солонгос улсад түр оршин суух болон байнга оршин суух визтэй иргэд жолооний үнэмлэхээ солиулах вэ 2020-12-11

БНСУ-ын алдарт найруулагч Ким Ги-дог ковидоор нас барлаа 2020-12-11

Өмнөд Солонгос, Хятад, Японы дээд хэмжээний уулзалт энэ онд болохгүй байх магадлалтай 2020-12-12

Солонгосын онц ноцтой гэмт хэрэгтэн Чу Дү Сүн шоронгоос гарч байна 2020-12-13

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр нийт өвчлөл 41736 болж, 578 хүн нас бараад байна. 2020-12-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 718-аар нэмэгдэж нийт 43484-д хүрэв. 2020-12-14