Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим чуулган боллоо

Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим чуулган боллоо

2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс санаачлан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран Монгол-Оросын сэтгүүлчдийн цахим медиа чуулганыг “Найрсаг хөршүүд-Хил хязгааргүй яриа” сэдвийн дор зохион байгууллаа.

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан медиа чуулганд хоёр улсын 128 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоодын төлөөлөгчид оролцсон юм. Чуулга уулзалтыг нээж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Искандер Кубарович Азизов, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир, Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Буриад улсын тэргүүний тамгын газрын дарга Баир Дашиевич Цыренов , МУ-ын Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын Дэд захирал П.Баярмагнай, Улаан-Үд хотын захирагч Шутенков Игорь Юрьевич, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн орлогч Ж.Сандагсүрэн, ОУСХ-ны Дэд Ерөнхийлөгч, Оросын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга  Шафир Тимур Владимирович, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нар үг хэллээ.

Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл болгон нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон МСНЭ, Улаанбаатар дахь ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны сэтгүүлчдэд зориулсан “Пресс Байкал” клубийн нээлтийг хийв.

Мөн энэ үеэр  МСНЭ-ийн телевиз  хариуцсан  Дэд Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр, "Комсомольская правда" хэвлэлийн газрын Ерөнхий захирал Гольдфарб Станислав Иосифович “Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин үеийн байдал” сэдвээр тус тус илтгэлээ. Уулзалтын төгсгөлд хоёр орны сэтгүүлчид нээлттэй харилцан асуулт асууж, өөрсдийн хэвлэл мэдээллийн байгууллага болон өөрийн  улсын сэтгүүл зүйн салбарын онцлогийг танилцууллаа. Цаашид энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулахаар хоёр орны сэтгүүлчид санал нэгдсэн юм. МСНЭ, Улаанбаатар дахь ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төв чуулганд оролцогч хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл солилцох, хамтран ажиллахад гүүр болох  “Media-forum.mn” домэйн нэрийг бүртгүүлж авсан, цаашид энэхүү веб сайтыг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УНТЭ судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг нэвтрүүллээ 2020-12-16

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-12-16

“Алтай Констрашкн” ХХК-аас хамгаалах хувцас, хэрэглэл гардуулав 2020-12-16

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 15 гомдлыг хянан шийдвэрлэв 2020-12-16

Хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав 2020-12-16

Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим чуулган боллоо 2020-12-16

ХХАА-н салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнг ХХААХҮЯ-нд шилжүүлэх асуудлыг судлахыг чиглэл болгов 2020-12-16

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд 2020-12-16

ЗГ: Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгов 2020-12-16

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулна 2020-12-16

Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Цогтыг Дээд шүүхийн шүүгчээр томиллоо 2020-12-16