Үнэ нэмээгүй аж ахуйн нэгжүүдийг урамшуулах санал гаргажээ
Хөл хорионоос үүдэн бизнест тулгарч байгаа асуудал, иргэд ААН-ээс ирж буй санал гомдол, үнийн зохицуулалтын талаар МҮХАҮТ, ШӨХТГ-ийн удирдлагууд уулзаж, санал солилцлоо.
Зарим бараа бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүсч, үнэ нэмж байгаа асуудлаар иргэдийн гомдлыг судлахад цар тахлаас болж тээвэрлэлт, бараа нийлүүлэлт, түүхий эдийн хангамж саатсан, мөн и-баримт олгохгүй байгаа гомдол их байгаа талаар ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
МҮХАҮТ-аас бизнесийн холбоодтой удаа дараа уулзаж, зохицуулалт хийх, шийдэл гарц тодорхойлох зэргээр ажиллажээ. Тухайлбал түрээслэгчидтэй уулзан, төр, түрээслүүлэгч, түрээслэгч нарын гурвалсан хариуцлагын толгтолцоо бий болгохыг санал болгов.
Түүнчлэн, ААН-үүдээс санал авахад төрийн шийдвэр ойлгомжгүй, мэдээлэл тодорхой бус байгаа шүүмж их иржээ. Цаашид мэдээллийг зөв түгээх, хамтарсан уулзалт зохиох, хорио цээрийн энэ үед үнэ нэмээгүй ААН-ийг урамшуулах санал гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.