Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Ардчилсан намын X их хурал маргааш эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр (2020.12.17) 12:00 цагаас эхлэн Үндэсний бодлогын хорооны хурал цахимаар хуралдаж байна.

Тус хурлаар намын их хурлаар хэлэлцэх “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн  асуудал”-ыг голлон хэлэлцэх юм.

Хурлын нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “бид Үндсэн дүрмийн өөрчлөх, эсэх асуудлаар намын нийт гишүүдээс санал авсан. Нийт гишүүдээсээ 80-90 хувь нь намын дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг 44 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.  Тус ажлын хэсэг дөрвөн сарын турш дүрмийн төслийг боловсруулж, намын удирдлагад гардуулсан. Тиймээс ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.

Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл ҮБХ-ны гишүүдэд дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн боловсруулсан, өөрчлөгдсөн заалтуудын дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэ цаг мөчид хурлын дэгийн дагуу ҮБХ-ны гишүүд асуулт асууж, саналаа хэлж, бүлэг тус бүрээр заалтуудыг хэлэлцэн хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.