ДЭМБ “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоохоор судалгааны багаа Ухань руу илгээнэ

ДЭМБ “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоохоор судалгааны багаа Ухань руу илгээнэ

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоох үүднээс ирэх сарын эхээр судалгааны багаа Хятадын Ухань хот руу илгээхээр төлөвлөж байна.

Олон улсын 10 эрдэмтнээс бүрдсэн баг Хятад улсад ирэх сарын эхээр очих зам тээвэр, ложистикийн бэлтгэлээ хангаж байгааг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. БНХАУ энэ талаар бие даасан судалгаа хийхийг зөвшөөрөхгүй байсан ч ДЭМБ-тай олон сар яриа хэлэлцээ хийсний дүнд Ухань руу олон улсын эрдэмтдийг оруулахыг зөвшөөрчээ.

Коронавирусийг Ухань хотын мал амьтны захаас эхлэлтэй гэсэн таамаг бий. Гэхдээ яг тэндээс эхтэй гэдгийг нотлоогүй байгаа. АНУ болон зарим орнууд халдварын тархалтыг нуун дарагдуулахыг оролдсон гэж Хятад улс буруутгаж байгаа юм. ДЭМБ-ын энэхүү судалгааны баг хэн нэгнийг буруутгах гэж бус ирээдүйд дахиад цар тахал дэгдэхээс сэргийлэх зорилгоор судалгааны ажил явуулах гэж байгааг тус байгууллагаас мэдэгджээ. Мөн коронавирус яг хэзээ тархаж эхлэв, Ухань хот вирус тархсан эхний голомт мөн эсэхийг тогтоохыг зорьж байна.

Судалгааны ажлыг 4-5 долоо хоногийн хугацаанд хийх юм байна. Коронавирусний тухайд анх өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдэхэд тус хотын мал амьтны махны худалдааны төвд сарьсан багваахайн махнаас тархсан байж магадгүй гэсэн таамаг мэдээлэл хэвлэлээр тарсан. Мөн өнгөрсөн 4 дүгээр сард коронавирус Уханийн лабораториос алдагдсан байж магадгүй тухай зарим хэвлэл мэдээлсэн.

Харин сүүлийн саруудад “COVID-19” цар тахал Хятадаас өөр газарт эхэлж тархсан байх магадлалтай гэдэг мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр гарах болсон. Энэ мэт эргэлзээтэй олон талын таамаг мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан ДЭМБ судалгаа хийж албан ёсны дүгнэлт гаргах нь чухал гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн 2020-12-18

Путин: Найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгоно. 2020-12-18

“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Ж.Стаусхолм хашиж эхэлнэ. 2020-12-18

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон нийтийн өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэнэ 2020-12-18

“Pfizer” компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ 2020-12-18

ДЭМБ “COVID-19” цар тахал хаанаас эхтэйг тогтоохоор судалгааны багаа Ухань руу илгээнэ 2020-12-18

“BBC” агентлаг “Оны онцлох гадаад тамирчин”-аар Х.Нурмагомедов нэрлэжээ. 2020-12-19

Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху коронавирусний вакцин хийлгэсэн эхний хүн болов. 2020-12-20

Их Британи урьд өмнө нь авч байгаагүй хатуу хязгаарлалтыг авахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. 2020-12-20

ӨАБНУ-д коронавирусний шинэ төрөл илэрчээ 2020-12-20

Саудын Араб олон улсын нислэгээ зогсоожээ 2020-12-21