БНСУ-ын иргэдийг 3-р сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсад нэвтрүүлэхгүй

БНСУ-ын иргэдийг 3-р сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсад нэвтрүүлэхгүй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

  1. Улс, хот хоорондын суудлын галт тэрэг, орон нутгийн нислэгийг түр зогсоох хугацааг гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгах,
  2. Монгол Улс, БНСУ хоорондын нислэгийн хязгаарлалтыг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгах, 
  3. Монгол Улс, Япон улс хоорондын нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоох,
  4. БНСУ-ын болон тус улсаас ирж байгаа бусад орны зорчигчдыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байх,
  5. Коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг цахим сүлжээгээр худал ташаа мэдээлсэн, биеийн эрүүл мэндээ хуурамчаар мэдүүлсэн, Засгийн газрын тогтоолыг эсэргүүцсэн, зөрчсөн, шаардлага биелүүлээгүй этгээдэд өндөр хариуцлага тооцох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.