Х.Баттулга маргааш БНХАУ-д айлчилна

Х.Баттулга маргааш БНХАУ-д айлчилна

Мөнхийн хөрш БНХАУ-ын хүн амын дунд  коронавирусын халдвар өдөрт 500-аараа нэмэгдэж түгшүүрт байдалтай байна. Өнөөдрийн байдлаар 77 172 иргэн өвчилж 2666 хүн нас баржээ. БНХАУ нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хөл хориог онц байдлын хэмжээнд тогтоогоод байгаа аж. Урд хөршийн эдийн засаг эрчимтэй унаж, томоохон үйлдвэрүүд нь хаалгаа барьсан дүр зурагтай байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш БНХАУ-д айлчилж хүнсний хэрэгцээнд нь хонины махны тусламж үзүүлэхээр болжээ. 

Дэлхийн улс гүрнүүдээс хамгийн эртний иргэншилтэй Хятад улстай Монгол улс туурга тусгаар оршин, хэдэн мянган жилийн тэртээгээс харилцан эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн. 1949 оны 10 дугаар сарын 16-нд БНМАУ, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноор Монгол, Хятадын харилцааны шинэ үе эхэлсэн байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.