Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог цуцлав
Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог дөнгөж сая цуцалсан тухай тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв. Учир нь Багануур дүүрэгт тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдваргүй гарчээ.
Багануур дүүрэгт “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан иргэн энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн бөгөөд хоолой нь өвдөж, эмнэлэгт ханджээ. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тухайн иргэнийг яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байдаг эгчийндээ орсныг нь тогтоожээ. Улмаар тус айлд зочилсон дөрвөн айлыг шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаад байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.