БНХАУ-д коронавирусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгджээ
БНХАУ-д лхагва гарагт “COVID-19” коронавиусний халдварын 433 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр халдварласны улмаас 29 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, лхагва гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 78497 хүрч, нийт 2744 хүн нас барж, 32495 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Лхагва гарагт нас барсан хүмүүсийн 26 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Бээжин, Хэйлунжян, Хэнаньд тус тус 1 хүн нас баржээ. Тухайн өдөрт 2750 хүн эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд хүмүүсийн тоо 406-аар буурч 8346 болсон байна.
Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдвар авсан хүмүүстэй ойр байсан 652174 хүн тогтоогдсоноос лхагва гарагийн байдлаар 71572 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. Мөн тухайн өдрийн оройны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 91 тохиолдол бүртгэгдсэн бол Макаод 10, Тайваньд 32 тохиолдол тус тус илэрч, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.