Франкфуртээс ирсэн иргэд тусгаарлагдах явцдаа халдвар авсан эсэхийг шалгана

Франкфуртээс ирсэн иргэд тусгаарлагдах явцдаа халдвар авсан эсэхийг шалгана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдийг өөр зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн шалтгааны талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан ёсоор тайлбар өглөө.

Өнгөрсөн сарын 18-нд ирсэн Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарласан. Улмаар тусгаарласнаас хойш 14 хоногийн дараа 7 хүнд коронавирусний халдвар илэрсэн байна. Тиймээс тухайн иргэд тусгаарлагдах явцад халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж шилжүүлэх шийдвэр гаргаснаа Эрүүл мэндийн сайд хэллээ.

Тэрбээр, “Амар” зочид буудалд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн эсэхийг хяналтын бичлэгээс шалгана. Бичлэгийг хянаснаар гадаадаас ирэхдээ халдвартай ирсэн үү, ирсний дараа дэглэм алдагдсан уу гэдгийг тогтоох юм. Ингэснээр тухайн зочид буудлыг голомт гэж үзэх үү үгүй юу гэдэг нь шийдэгдэх бөгөөд одоогоор эцсийн дүгнэлт өгөх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.