Томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс шинжилгээ авна
Шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс маргаашаас шинжилгээ авч эхэлнэ.
Нийгмийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач Б.Сувд ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар хийсэн мэдээллийн үеэр мэдэгдэхдээ, “Өчигдрийн байдлаар, эх үүсвэр тодорхойгүй халдварын дөрвөн голомт илэрснийг судалж байгаа. Энэ бол хүн амын дунд ямар нэг шинж тэмдэггүй халдвартай хүмүүс явж байна гэсэн үг. Ийм учир иргэд хөл хорионы үед дэглэм баримталж чадав уу гэдгийг бодох хэрэгтэй. Баянзүрх дүүргийн хувьд, “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ нэлээн удаашралтай явагдлаа" гэдгийг дурдаад, "Эрүүл мэндийн хамгийн эрсдэлтэй цэг болох эмийн сан, банк, худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси, түгээлт, захиалга хүргэлтийн компани зэрэг зорилтот байгууллагад шинжилгээ авч байгаа. Маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс шинжилгээ авна. Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр тохиолдол илэрсэн. Тиймээс халдварын байршил тодорхой болоход ард түмэнд мэдээлнэ” хэмээсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.