Т.Мөнхсайхан: Цаашид хөл хориог сунгах магадлал илүү өндөр байгаа.

Т.Мөнхсайхан: Цаашид хөл хориог сунгах магадлал илүү өндөр байгаа.

Мэргэжлийн байгууллагуудаас Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах санал гаргах магадлал өндөр байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр коронавирустэй тэмцэх, тархалтыг хумих зорилгоор өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 6-ны 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоосон. Сүүлийн хоёр хоногийн дотор иргэдийн дундаас коронавирусний 18 тохиолдол бүртгэгд тул хөл хориог сунгах магадлал өндөр байна хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.

Маргааш буюу энэ сарын 3-нд ЭМЯ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн 11 байгууллага хамтран эрсдлийн үнэлгээ хийх бөгөөд энэ үеэр хөл хориог сунгах эсэх саналаа эцэслэж, УОК-т хүргүүлэх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.