Ховд аймгийн Алтай суманд хөл хорио тогтоолоо.

Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотод ковид-19-ийн халдвар авсан иргэн С-ийн нэгдүгээр хавьтагч ирсэн байна. Ингээд тус иргэний хавьтлыг олж тогтоохын тулд аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний цэг, дэлгүүрийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 05-ны 09.00 цаг хүртэл зогсоожээ. Мөн тус сумаас орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.