Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна.
Олон улсын хэмжээнд дэх коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна. Тодруулбал, Израиль улс нийт иргэдийнхээ 25 хувийг коронавирусний эсрэг тарилгад хамруулаад байгаа талаар тус улсын Эрүүл Мэндийн сайд мэдэгдлээ. Мөн энэ жил ахлах сургуулиа дүүргэж байгаа сурагчдыг тарилгад хамруулж эхлээд байгаа аж.
Өнгөрсөн 12 дугаар сарын 19-нд Израильд цар тахлын эсрэг вакцинжуулалтын аян эхэлсэн юм. Юун түрүүнд ахмад настан болон халдварт өртөмтгий бүлгийг вакцинжуулалтад хамруулсан байна. Харин одоо 40-ээс дээш насны иргэд болон эцэг, энхийнх нь зөвшөөрөлтэйгөөр 16-18 насныхныг тарилгад хамруулах аян эхэлжээ. Өсвөр насныхныг тарилгад хамруулахад анхаарч байгаа нь сургуулийн шалгалттай холбоотой гэдгийг тус улсын Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.
Ахлах сургуулиа төгсөж байгаа сурагчид удахгүй улсын шалгалт өгч, тэдний амьдралд маш чухал цаг үе тохионо. Энэ нь ч 16-18 насныхныг тарилгад хамруулж байгаагийн гол шалтгаан гэдгийг хэлсэн байна. Тэд вакцин хийлгэснийхээ дараа танхимын сургалтад хамрагдах, шалгалтаа биечлэн өгөх боломж бүрдэнэ. Гэхдээ Израиль улсад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сараас хэмийн гормонд оруулж чадах эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байгааг онцолжээ. Ямартай ч тус улс 2-р сард бизнес, эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах зорилтыг тавиад байгаа юм.
Израильд коронавирусний халдвар авсан хүний тоо 596 мянгыг давж, 4300 гаруй хүн нас баржээ. Вакцинжуулалтын аян ийнхүү амжилттай явагдаж байгааг ч тус улсын засгийн газар даваа гарагаас эхэлж гадаадын нислэгийг хүлээн авахгүй гэдгээ урьдчилан сэрэмжлүүлээд байна. Мөн дотоодоос гадаад уруу чиглэсэн нислэгийг ч хориглохоор болжээ. Энэ нь зарим улсад бүртгэгдээд байгаа хувьссан коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж буй алхам юм. Энэхүү хориг 1 дүгээр сарыг дуустал мөрдөгдөх төлөвтэй байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.