Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу  2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ гэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ 2021-01-25

Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өглөө 2021-01-25

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг өргөн барив 2021-01-25

ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭТ ТӨВЛӨРӨЛ АРИЛГАХ ЗАМААР ИРГЭДИЙН ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛНА 2021-01-25

Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс Ковид-19 халдварт өвчний шинжилгээ авахаар хамгаалалтанд авч эхэллээ. 2021-01-25

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв 2021-01-25

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ 2021-01-25

Австрали дахь ЭСЯ Мельбурнд консулын үйлчилгээ үзүүлэхээ мэдэгдэв 2021-01-25

Газар хөдөлсний улмаас 1 метр өргөн, 10-20 метр үргэлжилсэн хагарал үүсжээ 2021-01-25

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 2021-01-26

ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ 2021-01-26