Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өглөө
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголтын зээлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардуулан өглөө.
Тодруулбал, УТХГ-ын Отгонтэнгэр, ХанХэнтий, Богдхан уул, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Хангайн нурууны БЦГ зэрэг 9 хамгаалалтын захиргаанд моторт завь, 2-4 хүний суудалтай цасны мотоцикл, сольдог тэвштэй хогны машиныг хамгаалалтын дуулга, бээлий, шил, аврах хантааз зэрэг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэсэн өгсөн юм.
ХБНГУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл цаашид үргэлжилнэ. Мөн улсын төсвөөр туулах чадвар сайтай машин, мотоцикл нийлүүлэхээр боллоо.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.