АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ

АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сарын 8-нд өргөн мэдүүлсэн уг төсөлд өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан юм.

УИХ-ын ээлжит чуулган энэ долоо хоногт хаахаар төлөвлөөд буй юм. Коронавирусний эрсдлийн улмаас эдийн засаг хүндэрч байгаа энэ үед дээрх төслийг нэн даруй баталж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжих нь зөв хэмээн тус бүлэг үзсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан уралдаан зарлажээ 2021-01-25

ЦЕГ: Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна 2021-01-25

МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ 2021-01-25

Ц.Баатархүү: АН одоо ҮБХ-гоо хуралдуулж, дотоод асуудлаа шийдэх болсон 2021-01-25

Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6946 хүн нэвтэрчээ 2021-01-25

АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ 2021-01-25

Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өглөө 2021-01-25

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг өргөн барив 2021-01-25

ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭТ ТӨВЛӨРӨЛ АРИЛГАХ ЗАМААР ИРГЭДИЙН ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛНА 2021-01-25

Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс Ковид-19 халдварт өвчний шинжилгээ авахаар хамгаалалтанд авч эхэллээ. 2021-01-25

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв 2021-01-25