ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭТ ТӨВЛӨРӨЛ АРИЛГАХ ЗАМААР ИРГЭДИЙН ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛНА

ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭТ ТӨВЛӨРӨЛ АРИЛГАХ ЗАМААР ИРГЭДИЙН ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛНА

Хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдхүүний нэг нь Эмнэлэгийн тусламж үйлчилгээ юм. Улсын хэмжээнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлж байна. Өнөөдөр эмнэлэгүүдэд, иргэдэд учир ч байгаа бэрхшээлүүдийн гол асуудал эмнэлгийн очер дугаарлалт. Хэт их төвлөрөл үүсснээс энэ асуудал гардаг.

Иймээс улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I. II. III төв эмнэлэгт ачаалалыг жигд хувиарлан 21 аймаг, 9 дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгаас ирж үйлчүүлж буй иргэдийн очер хүлээгдэл эрс буурлаа. Мөн орон нутгийн бүсийн оношилгооны 5 төвийг дээрх 3 эмнэлэгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулснаар орон нутгийн иргэд зардал гаргахгүйгээр орон нутагтаа үйлчлүүлэх боломж бүрдүүлж шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн шийдэл бүрэн хийгдсэнээр хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулж байна. Ингэсээр сум, аймгийн төвийн иргэд аймгаас, мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс тусламжаа авч УБ хотод ирэх шаардлагагүй гэсэн үг.
Ингэж төвлөрөл сааруулахын зэрэгцээ I. II. III төв эмнэлэг Дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем, Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж эхэллээ. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г ашиглан оношлогоонд нэвтрүүллээ.
Төрөлжсөн мэргэжлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж үзүүлж ачаалалаа дийлэхгүй, очер их, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламжийн үйлчилгээ орхигдон гадны улс оронд явах нь их хэвээр байгаа. Тухайлбал улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн.

Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлэгийн тусламжийн хэт их ачаалал нь эргээд тусламжийн чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байна. Жишээ нь гэмтэлийн мэс засал, яаралтай тусламж, хавдарын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн мэргэжлийн баг нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэгт /ДЭН/ , мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт /АНЭ/ очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээр дагалдуулан сургаж “ажиллан сурах” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Өмнө хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн НЭ-т хийгдэж байсан бол одоогоор ДНЭ, АНЭ-д уг эмчилгээг хийж эхлээд байна. Дараагийн чухал хэсэг нь тухайн эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал бөгөөд Эм, эмнэлэгийн хэрэгсэлийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэл хийгдэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Баатархүү: АН одоо ҮБХ-гоо хуралдуулж, дотоод асуудлаа шийдэх болсон 2021-01-25

Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6946 хүн нэвтэрчээ 2021-01-25

АН-ын бүлэг өрх бүрт нэг сая төгрөг олгох төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ 2021-01-25

Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өглөө 2021-01-25

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг өргөн барив 2021-01-25

ЭМНЭЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭТ ТӨВЛӨРӨЛ АРИЛГАХ ЗАМААР ИРГЭДИЙН ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЛИЙГ БУУРУУЛНА 2021-01-25

Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс Ковид-19 халдварт өвчний шинжилгээ авахаар хамгаалалтанд авч эхэллээ. 2021-01-25

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв 2021-01-25

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ 2021-01-25

Австрали дахь ЭСЯ Мельбурнд консулын үйлчилгээ үзүүлэхээ мэдэгдэв 2021-01-25

Газар хөдөлсний улмаас 1 метр өргөн, 10-20 метр үргэлжилсэн хагарал үүсжээ 2021-01-25